Багш эмэгтэйг орцонд нь олон удаа хутгалж, гэмтээсэн этгээдийг яллагдагчаар татан, цагдан хорьжээ

Багш эмэгтэйг орцонд нь олон удаа хутгалж, гэмтээсэн этгээдийг яллагдагчаар татан, цагдан хорьжээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд багш мэргэжилтэй эмэгтэйг орцонд нь олон удаа хутгалж, гэмтээсэн этгээдийг хил дээрээс саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, энэ сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд багш эмэгтэйг орцонд нь олон удаа хутгалж, гэмтээсэн байдаг.

Тэгвэл тус хэрэгт холбогдуулан иргэн Д.М-ийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/-т зааснаар яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Өдгөө Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, аймгийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байгаа аж.