ШУУД ДАМЖУУЛАЛТ: Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ Монголд болж байна

ШУУД ДАМЖУУЛАЛТ: Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ Монголд болж байна

Сүхбаатарын талбайд “FIFA 3×3 U18 World Cup 2019” ДАШТ өнөөдөр эхэллээ. Уг тэмцээнд таван тивийн эрэгтэй 20, эмэгтэй 20, нийт 40 баг өрсөлдөх бөгөөд тэмцээний ялагчид энэ сарын 7-д тодорно. Энэ удаагийн тэмцээн Монгол Улсад анх удаа багийн төрлөөр ДАШТ болж байгаа гэдгээрээ онцлог юм.

Монголын эрэгтэй, эмэгтэй багууд “С” хэсэгт багтсан бөгөөд өнөөдөр 18:00, 20:00 цагуудаас тус тус хоёр тоглолт хийх юм. Эрэгтэйчүүдийн хувьд Америк, Латви, Гүрж, Беларусын шигшээ багтай “С” хэсэгт багтсан юм. Харин эмэгтэйчүүд Франц, Голланд, Филиппин, Чехийн шигшээ багуудтай мөн “С” хэсэгт багтсан.

Сагсан бөмбөгийн 3х3 төрөл 2011 оноос албан ёсоор FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны үйл ажиллагаанд орсон юм. Харин 2017 оноос олимпын төрөлд багтсан бөгөөд “Токио 2020” олимпын наадмын эрхийн төлөөх тоглолтууд энэ оноос эхэлсэн.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ

ТОГЛОЛТЫН ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ДООРХ YOUTUBE ЛИНКЭЭС ҮЗНЭ ҮҮ.