ШУУРХАЙ: Н.Мөнхбатад оногдуулсан ялыг 2 жил болгон бууруулж, Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарыг суллажээ

ШУУРХАЙ: Н.Мөнхбатад оногдуулсан ялыг 2 жил болгон бууруулж, Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарыг суллажээ

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 07 /2023.11.07/-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Мөнхбат нар нь Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал олгон зах зээлийн ханшаас өндөр үнээр буюу 27,5 тэрбум төгрөгөөр 14 давхар барилгаас ердөө хоёр давхарыг нь худалдан авсан хэмээн буруутгасан.

Ингээд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад 4 жилийн хорих ял, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Ч.Отгочулууд 2 жилийн хорих ял оноосон. Тэгвэл өнөөдөр /2024.02.29/ Давж заалдах шатны шүүхээс Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад хоёр жилийн хорих ял оноосон бол ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, ТУЗ-ийн гишүүн асан Ч.Отгочулуу нарыг суллаж, 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.