АНУ-ын Старлинк компани сансрын хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээгээ Монгол Улсад  үзүүлж эхэлснээ зарлалаа

АНУ-ын Старлинк компани сансрын хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээгээ Монгол Улсад үзүүлж эхэлснээ зарлалаа

АНУ-ын SpaceX-ийн охин компани Старлинк “нам орбит”-оос интернет цацаж, дэлхийн өнцөг булан бүрт интернет хүртээмжийг нэмэгдүүлэх болсон. Тэгвэл Старлинк компанийн интернэтийн үйлчилгээ манай улсад албан ёсоор нэвтэрч эхэллээ.

Тодруулбал, “Starlink” -ын албан ёсны вебсайт баасан гаригт өөрсдийн сүлжээнд холбосон улсуудын жагсаалтыг шинэчилсэн бөгөөд уг жагсаалтад Монгол Улсад албан ёсоор үйлчилгээ үзүүлж эхэлсэн гэж тэмдэглэжээ. Энэ талаар өнгөрсөн хоёрдугаар сард Цахим хөгжил, харилцааны холбооны сайд Н.Учрал ““Starlink” Монгол дахь үйлчилгээний албан ёсны нээлтийг 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Испани Улсын Барселона хотноо хийхээр тохирлоо" хэмээн мэдээлж байсан юм.

“SpaceX” компани өнөөдрийн байдлаар дэлхийн 60 гаруй улсад хиймэл дагуулын интернэт үйлчилгээгээ нэвтрүүлээд байгаа бөгөөд Монгол Улс нь “Starlink” -ийн хиймэл дагуулын интерэнт сүлжээнд холбогдсон Азийн дөрөв дэх улс боллоо. “Starlink” компанийн сүлжээ Монгол Улсад албан ёсоор нэвтэрснээр шилэн кабель, үүрэн холбооны сүлжээгүй газрууд өндөр хурдын интернэтэд холбогдох боломжтой болж байна.

 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө