Хүндэт харуул, морьт цэргийн хувцсыг шинэчлэхээр сонгон шалгаруулалт зарлажээ

Хүндэт харуул, морьт цэргийн хувцсыг шинэчлэхээр сонгон шалгаруулалт зарлажээ

Батлан хамгаалах яамнаас Төрийн ёслолын хүндэт харуул, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, морьт торгон цэргийн дүрэмт хувцас, хэрэгслэл, цэргийн ёслолын дүрэмт хувцасны загварыг шинэчлэх төслийн хүрээнд сонгон шалгаруулах уралдааныг зарласан байна.

Дээрх сонгон шалгаруулалтад оролцогч нь “хувцас, хэрэгслэлийн загварын шинэчлэлийг түүхэн уламжлал, олон улсын жишиг, орчин үеийн загварын хандлага, шийдлийг шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан боловсруулж, уралдаанд өрсөлдөх материалаа илгээх шаардлагатай” юм байна.

Сонгон шалгаруулалтын материалыг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 18.00 цаг хүртэл Батлан хамгаалах яамны 221 тоотод хүлээн авах ажээ. Шалгарсан бүтээл шагналтай юм байна. Холбоо барих утас: 263473, 263229, 263263

Морьт торгон цэрэг

Хүндэт харуул




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө