ШУУРХАЙ: Артист Morningstar буюу Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ

ШУУРХАЙ: Артист Morningstar буюу Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө нь буюу 2022 оны есдүгээр сарын 03 /2022.09.03/-ны өдөр шинэ үеийн уран бүтээлчид болох Артист Davaidasha, Morningstar нарыг хар тамхи, мансууруулах бодисын төрөл, сэтгэцэд нөлөөт ургамал хэрэглэсэн үндэслэлээр түр саатуулсан гэх мэдээлэл ил болж, олны анхаарлыг татаж байсан билээ. Гэвч уг асуудал нь тэгсхийгээд намжсан байдаг. 

Тэгвэл Morningstar буюу Б.Аззаяа нь дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон, шүүхээс хорих ял сонсжээ.

Тодруулбал, Б.Аззаяа нь өнгөрсөн намар хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж байсан гэх гэмт хэрэгт холбогдсон байна. Улмаар тус хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар мөрдөн шалгаж, прокуророос Эрүүгийн хуулийн 20.7.1 дэх хэсэгт зааснаар буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Харин Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг энэ оны нэгдүгээр сарын 10 /2024.01.10/-ны өдөр хэлэлцээд Morningstar буюу Б.Аззаяад нэг жилийн хорих ял оноосон байна.