Рианна Энэтхэгийн тэрбумтны хүүгийн хуриманд 5$-8$ сая доллараар дуулсан гэжээ

Рианна Энэтхэгийн тэрбумтны хүүгийн хуриманд 5$-8$ сая доллараар дуулсан гэжээ

Энэтхэгийн алдарт бизнесмэн, тэрбумтан, Форбес сэтгүүлийн нэрлэсэн баячуудын тоонд багтдаг Мукеш Амбанигийн хүү 28 настай Анант Амбанигийн хурим өмнөх найр өчигдөр буюу баасан гарагт сүр дуулиантай эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Нийт гурван өдөр үргэлжлэх хуримын ёслолд 1200 гаруй зочид ирэх сурагтай байгаа бөгөөд зочдын дунд Билл Гейтс, Марк Зукерберг, Иванка Трамп, Рианна зэрэг алдартнууд багтсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа юм.

Тэгвэл алдарт дуучин Рианна өнгөрсөн баасан гарагийн үдэш Жамнагар хотод бүрэн хэмжээний тоглолтоо үзүүлж, хамгийн сүүлийн дуун дээр Амбанигийн гэр бүлийнхнийг тайзан дээр урьж гаргасныг тэнд байсан гэрчүүд мэдээлсэн байна. Тэрээр өөрийн инстаграм хаягтаа "Би өнөө орой Анант, Радика нарыг хүндэтгэн энд ирлээ. Намайг хүлээж авсанд баярлалаа. Та нарын хамтын амьдралыг бурхан ивээг. Та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсье. Баяр хүргэе” гэж бичжээ.

Хоёр дахь хүүхдээ өлгийдөн аваад удаагүй байгаа, 36 настай алдарт дуучин Рианнаг энэ тоглолтынхоо төлбөрт $5-$8 саяыг авсан гэх таамгийг хэвлэлүүд мэдээлж байна. Гурван өдөр үргэлжлэх энэ арга хэмжээний нийт төсөв $120 сая гэж Энэтхэгийн нэг хэвлэл мэдээлжээ.

Эх сурвалж: The Mirror




Өнөөдөр тахиа өдөр

51 минутын өмнө