МҮОНРТ Ерөнхий захирлын ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ

МҮОНРТ Ерөнхий захирлын ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлажээ

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай тогтоолыг үндэслэн МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшихийг хүссэн Монгол Улсын иргэн нэрээ дэвшүүлэх тухай хүсэлтээ 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 18.00 цагаас өмнө МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлөөс байгуулагдсан сонгон шалгаруулалт зохион байгуулах Ажлын хэсэгт ирүүлнэ үү.

Нэр дэвшигчид тавигдах шаардлага:

1.Монгол Улсын иргэн;
2.Улс төрийн нам, байгууллагын гишүүн бус байх;
3.Сүүлийн 2 жилд улс төрийн нам, түүний харьяа байгууллагад орон тооны ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;
4.Бусад радио, телевизэд хөрөнгө оруулагч, эсхүл сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулагч байгаагүй;
5.Ял шийтгэлгүй.

Бүрдүүлж ирүүлэх баримт бичиг:

1.МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэхээр хүсэлт гаргагчийн анкетыг бөглөж ирүүлнэ. (mnb.mn сайтаас татаж авна уу)
2.Иргэний үнэмлэхийн хуулбар;
3.Магистр, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;
4.Ажил эрхлэлтийг тодорхойлох баримт бичгийн хуулбар;
5.Энэ жагсаалтын 1-д заасан анкетад дурдсан мэдээллийг нотлох бусад баримт бичгийн хуулбар;
6.Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж байгааг нотлох бусад баримт бичгийн хуулбар.

Хүсэлт гаргагч нь доор дурдсан агуулга бүхий мөрийн хөтөлбөртэй байх бөгөөд мөрийн хөтөлбөрөө битүүмжилсэн байдлаар хүсэлтдээ хавсарган ирүүлнэ. Үүнд:

  • МҮОНРТ-ийг хөгжүүлэх бодлого;
  • Нэвтрүүлэг, контентын бодлого, чанар, үр нөлөөг сайжруулах санал;
  • Менежмент, техник, технологийн шинэчлэлийн бодлогыг боловсронгуй болгох төлөвлөгөө.

Хүсэлтийг хүлээн авах хаяг:

Монгол Улс. Баянгол дүүрэг XI хороо. Улаанбаатар хот 16061.

МҮОНРТ-ийн төв байр, Утас: +976-11-364719, +976-11-300995

Холбогдох мэдээллийг www.mnb.mn болон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ажлын албаны +976-11-364719, +976-11-300995 дугаараас авна уу!

Цахим шуудан: [email protected]

Анкет татах холбоос: https://www.mnb.mn//uploads/job/mnb_anket.doc

МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ