Засварын ажлаас шалтгаалж УИХ-ын хаврын чуулганыг Төрийн ордоны А танхимд хуралдуулна

Засварын ажлаас шалтгаалж УИХ-ын хаврын чуулганыг Төрийн ордоны А танхимд хуралдуулна

УИХ-ын 2024 оны хаврын чуулганыг энэ баасан гарагт /2024.03.15/ нээхээр төлөвлөж байсан ч УИХ-ын чуулганы танхимд хийж буй засвартай холбоотойгоор 18-ны өдрийг хүртэл хойшлуулжээ. Уг чуулган  нь сонгуулийн өмнөх  учраас дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл нэг сарын хугацаанд хуралдах товтой байна. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг ЭНД дарж уншина уу. 

Гэхдээ хаврын чуулганы нээлтийг УИХ-ын чуулганы их танхимд биш Төрийн ордон дахь  А танхимд хийж магадгүй байна. Учир нь 2024 оны сонгуулийн үр дүнгээр бүрдэх 126 гишүүнийг хүлээн авахад бэлдэн энэ өдрүүдэд УИХ-ын чуулганы танхимд засвар хийж, Лаос Улсаас хандивласан ширээ, сандлыг байршуулж эхэлжээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "126 гишүүнтэй болбол нэг өрөөнд хоёр гишүүнийг суулгаж, дунд нь нэг туслах ажиллуулна" гэж мэдэгдэж байсан удаатай. Чуулганы танхимыг 12 тэрбумаар засварлаж байгаа гэх мэдээлэл байгаа юм. Ташрамд дурдахад, одоогийн гишүүдийн ширээг ч Лаос Улсаас өгч байсан юм.