ШЕЗ: Өнгөрсөн онд 2173 хүнийг цагдан хорьж, 49.6 тэрбум төгрөгийг улсын хөрөнгө болгосон

ШЕЗ: Өнгөрсөн онд 2173 хүнийг цагдан хорьж, 49.6 тэрбум төгрөгийг улсын хөрөнгө болгосон

Өнөөдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн 2023 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга н.Ханддулам “Монгол улсын шүүх өнгөрсөн онд 113,284 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс зөрчлийн хэрэг 8.1 хувиар, захиргааны эрх 11.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хорих ял эдэлж байсан 1125 хүнийг хугацаанаас өмнө суллаж, 2173 хүнийг цагдан хорих, таслан шийдвэрлэх арга хэмжээ авсан. Монгол улсын шүүх өнгөрсөн онд нийт 49.6 тэрбум төгрөгийг улсын хөрөнгө болгон хурааж авсан байна. Үүнийг задлаж  үзвэл улсын тэмдэгтийн хураамж 17.8 тэрбум, торгох шийтгэл оногдуулсан 15.1 тэрбум, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээнд 15.7 тэрбум, зөрчлийн хуулиар торгосон 854 сая төгрөгийг тус тус хураан авч улсын хөрөнгө болгожээ” гэж мэдээллээ.