Төрсөн өдөр тэмдэглэж архидан согтуурсан хилийн цэргийн алба хаагчдын нэг нь осгож амь насаа алдсан хэрэг гарчээ

Төрсөн өдөр тэмдэглэж архидан согтуурсан хилийн цэргийн алба хаагчдын нэг нь осгож амь насаа алдсан хэрэг гарчээ

Хилийн цэргийн 0245 дугаар ангийн алба хаагчид нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэж, улмаар энэ үеэр Б осгож амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 1-2-нд шилжих шөнө гарчээ.

Тодруулбал, нэр бүхий найман алба хаагч цэргийн ангиас 38 км зайд Хилийн харуулын 1 дүгээр заставын харуул манааны ээлж солилцсоны дараа батлагдсан зам маршрутаас гарч Хилийн харуулын нэгдүгээр заставаас 65 орчим км зайтай байх Бөхмөрөн суманд очсон байна. Тэд ахлах ахлагч Б.Б-гийн төрсөн өдрийг тэмдэглэнэ гэх нэрийдлээр Бөхмөрөн сумын “Булгийн эхэн” нэртэй газарт очиж, архи уусан. Тэгээд цааш явах гэтэл машиныхаа түлхүүрээ ололгүй тухайн газраа хоножээ. Маргааш нь ахлах ахлагч Б.Б 0227 дугаар анги руу тусламж авахаар явганаар явсан. Гэвч гуравдугаар сарын 01-02-нд шилжих шөнө 01 цагийн үед хээрээс осгосон байдалтай байхад нь олж, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насаа алджээ