СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт нэг иргэн автомашинд мөргүүлэн амиа алдсан ноцтой хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт нэг иргэн автомашинд мөргүүлэн амиа алдсан ноцтой хэрэг гарчээ

Өчигдөр буюу 2024.03.03-ны өдөр "Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашинд мөргүүлсэн гэх хүн хүргэгдэн ирээд амь насаа алдсан" тухай дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллаж, зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгсэл болон жолоочийг олж тогтоон, холбогдох шалгалтыг явуулсан байна. Иймд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй үедээ явганаар замын зорчих хэсгээр явахгүй байх, жолооч нар үзэгдэх орчин хязгаарлагдмал хэсэгт хурдыг зөв тооцох зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө