СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл аймагт мөс цөмөрч, нэг иргэн амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл аймагт мөс цөмөрч, нэг иргэн амиа алджээ

Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум Туяа багийн Дэлгэрмөрөн голын “Зусын гарам" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 40 км, сумын төвөөс зүүн зүгт 11 км/-т "Дэлгэрмөрөн” голын мөсөн дээгүүр зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин мөс цөмөрч жолоочийн хамт живсэн, 1 зорчигч нь эсэн мэнд гарсан тухай дуудлагыг 03.04-ний өдрийн 09:00 цагт хүлээн авчээ.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдын очиход иргэн Б/37 настай, эрэгтэй/-ын  “Toyota Prius-20” загварын суудлын автомашин голын мөс цөмөрч эргээс 13 метр зайд жолоочийн хамт живсэн байсныг нийт ажиллаж 12:05 цагт иргэн М /45 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат/-ын цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн. Автомашиныг 13:02 цагт гаргаж иргэн Б-д хүлээлгэн өгчээ. Иймд иргэд та бүхнийг голын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна.