Шоронд 6 жил хоригдох ял сонссон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн давж заалдах шатны шүүх хурал пүрэв гарагт болно

Шоронд 6 жил хоригдох ял сонссон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн давж заалдах шатны шүүх хурал пүрэв гарагт болно

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хулийн этгээдэд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдааны тов гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр буюу пүрэв гарагт Улаанбаатар чуулгын танхимд болно. Хэргийн оролцогчдын тооноос хамаарч шүүх хуралдааныг шүүхийн танхимд хийх боломжгүй болсон. Тиймээс Улаанбаатар чуулгын танхимд хийхээр шүүхийн Тамгын газраас бэлтгэл ажлаа хангаж байгаа талаар ШЕЗ-өөс мэдээлсэн билээ. Тэгвэл эдгээр 80 оролцогчийн нэг нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг аж. Тэрбээр  Хөгжлийн банкны хэргээр анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхээ 4 жилээр хасуулж, 6 жил хорих ял сонссон юм.  

Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт 6 жилийн хорих ял оноосон ч, тэрбээр парламентын гишүүнийн бүрэн эрхтэй тул өнөөдрийг хүртэл хорих байгууллагад ял эдлээгүй, сул чөлөөтэй байгаа юм. Харин Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсаны дараа УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг холбогдох байнгын хорооны хурлаар хэлэлцэж эхэлнэ гэж буй юм.