ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарт холбогдох ХБ-ны хэргийг хэрэгсэхгүй болгосныг эсэргүүцсэн прокурорын "эсэргүүцэл"-ийг шүүх хэлэлцэхээр болжээ

ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарт холбогдох ХБ-ны хэргийг хэрэгсэхгүй болгосныг эсэргүүцсэн прокурорын "эсэргүүцэл"-ийг шүүх хэлэлцэхээр болжээ

Хөгжлийн банкны 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг 2023 онд бүтэн гурван сарын хугацаанд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, 32 хүн, 4 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулж, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нарын 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Харин прокурорын байгууллагаас дээрх нэр бүхий 48 хүний хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, мөн зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохироогүй, ял хөнгөдсөн гэж Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж хүргүүлсэн байдаг. Тэгвэл Хөгжлийн банкны хэргээр шалгагдаж УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарт холбогдох хэрэгт гаргасан прокурорын эсэргүүцлийг энэ сарын 07 /2024.03.07/-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцэхээр болсон байна. 

 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө