Оросын тагнуулын Эспанола хэмээх бригадын дарга Украинд алагджээ

Оросын тагнуулын Эспанола хэмээх бригадын дарга Украинд алагджээ

Оросын Эспаниола бригадын тагнуулын газрын дарга Вячеслав Субботин Украинд алагдсан тухай Украины офицер Анатолий Штефан гуравдугаар сарын 3-ны орой мэдээлжээ. Одоогоор тус халдлагын талаарх нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Эспанола хэмээх бригад нь оросын хөлбөмбөг, хоккейн фанатуудаас бүрдэж, тэднээс санхүүждэг сайн дурын тагнуулын байгууллага бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард тус бригадийг Владимир Путины удирддаг “Нэгдсэн Орос” нам өөртөө нэгтгэсэн талаарх мэдээлэл гарч байсан юм.

Украины Зэвсэгт хүчний жанжин штабын мэдээлснээр, ОХУ Украинд бүрэн хэмжээний халдлага үйлдэж эхэлснээс хойш 417,950 орчим цэргээ алдаад байна гэжээ.