Багануур дүүргийн хорих ангиас оргосон хоёр хоригдлын нэгийг нь шуурхай ажиллагааны хүрээнд олжээ

Багануур дүүргийн хорих ангиас оргосон хоёр хоригдлын нэгийг нь шуурхай ажиллагааны хүрээнд олжээ

Багануур дүүрэг дэхь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүмүүжиж байсан хоёр хоригдол оргосон ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, тус ангийн уурын зууханд галчаар ажиллаж байх үедээ өнгөрсөн шөнө оргосон байна.

Дээрх явдал болсны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хоёр хоригдлыг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай эхлүүлж нэг хоригдлыг Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс олж, баривчилсан байна. Одоогоор нэг хоригдлыг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгаа аж.