“Apple” компани 1.84 тэрбум еврогийн торгууль сонслоо

“Apple” компани 1.84 тэрбум еврогийн торгууль сонслоо

Хөгжмийн стриминг үйлчилгээ үзүүлэгч Шведийн “Spotify” компани “Apple Pay”-ээр төлбөр төлөхөд “Apple” компани 30 хувийн шимтгэл суутгаж байгааг эсэргүүцэн шүүхэд гомдол гаргаад байсан билээ. Харин Европын комисс тус гомдлыг үндэслэлтэй гэж үзэн  “Apple” компанийг  1.84  тэрбум еврогоор торгох шийдвэр гаргажээ. Энэ нь тус компанийн түүхэнд хамгийн өндөр торгууль болж буйг “Reuters” агентлаг онцолсон байна.

Харин “Apple” компани "Еврокомисс хэрэглэгчдэд хор хөнөөл учруулсан гэх ямар нэгэн баримт олоогүй байж өрсөлдөх чадвартай, хурдан өсөж буй зах зээлийн бодит байдлыг үл огоорсон шийдвэр гаргалаа" хэмээн компанийн мэдэгдэл гаргаж, дээрх шийдвэрийг даваж заалдахаа мэдэгдлээ.