"Мета" компанийн Facebook, Instagram платформуудад нэвтэрч ороход асуудал үүссэн ба "тасалдлыг шийдвэрлэсэн" гэж мэдэгджээ

"Мета" компанийн Facebook, Instagram платформуудад нэвтэрч ороход асуудал үүссэн ба "тасалдлыг шийдвэрлэсэн" гэж мэдэгджээ

"Мета" компанийн Facebook, Instagram зэрэг платформууд мягмар гараг /2024.03.05/-т нэвтэрч ороход асуудал үүсэж, тасалдсан. Харин үүнийг "Мета" компанийн зүгээс "техникийн асуудал гарсан. Хоёр цаг орчмын дотор тасалдлыг шийдвэрлэсэн" гэж мэдэгдсэн байна. 

Тодруулбал, "Мета" компанийн мэдэгдэл "Бид асуудлыг аль болох хурдан шийдвэрлэсэн бөгөөд төвөг удсанд хүлцэл өчье" гэжээ.

Сонирхуулахад,  томоохон платформын тасалдал нь харьцангуй ховор тохиолддог ба ихэвчлэн програм хангамжийн шинэчлэлттэй холбоотой асуудлаас болж гардаг байна. Facebook, Instagram, WhatsApp 2021 онд бараг зургаан цагийн турш унтарч байсан ба энэ нь ямар нэг халдлагаас шалтгаалаагүй гэж тус компани баталж байсан юм. 

Эх сурвалж: CNN