Твиттерийн өмнөх удирдлагууд ажлаас халагдсаны тэтгэмж авахаар Илон Маскыг шүүхэд өгчээ

Твиттерийн өмнөх удирдлагууд ажлаас халагдсаны тэтгэмж авахаар Илон Маскыг шүүхэд өгчээ

“Twitter” компанийн гүйцэтгэх захирал асан Параг Агравал тэргүүтэй тус компанид өндөр албан тушаал хашиж байсан дөрвөн хүн ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж 128 сая ам.долларыг гаргуулахаар Илон Маскийг шүүхэд өгчээ. Тодруулбал, “Twitter”-ийн Хууль эрх зүйн бодлого хариуцсан захирал асан Вижая Гадде, Санхүүгийн асуудал эрхэлсэн захирал асан Нед Сигал, Ерөнхий зөвлөх асан Шон Эджетт нар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Тэд өнгөрсөн даваа гарагт Сан-Францискогийн шүүхэд "Илон Маск олон нийтийн мэдээллийн “Твиттер” компанийг нэг жил гаруйн өмнө худалдаж авснаас хойш бидэнд халагдсаны тэтгэмж төлөөгүй. Тэр өөрт нь дүрэм журам үйлчлэхгүй гэж үзэн, өөртэй нь санал нийлэхгүй байгаа хүмүүсийн эсрэг өөрийн эд баялаг, эрх мэдлээ ашигладаг” гэж гаргасан нэхэмжлэлдээ  дурдсан байна.

Илон Маск 2022 оны аравдугаар сард 44 тэрбум долларын гэрээгээр “Twitter”-ийг өөрийн мэдэлдээ оруулснаас хойш хэдхэн цагийн дараа дээрх хүмүүс ажлаасаа халагдаж байсан юм.

 

 

 

 




Өнөөдөр туулай өдөр

47 минутын өмнө