Т.Баярхүү: Хууль сахиулах байгууллагын 675 алба хаагч 197 тээврийн хэрэгсэлтэйгээр малчдад дэмжлэг үзүүлж байна /LIVE/

Т.Баярхүү: Хууль сахиулах байгууллагын 675 алба хаагч 197 тээврийн хэрэгсэлтэйгээр малчдад дэмжлэг үзүүлж байна /LIVE/

Улсын Онцгой Комисс цаг үеийн асуудал болон хаваржилтын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2024.03.07/ мэдээлэл хийлээ.

Улсын Онцгой Комиссын дарга Т.Баярхүү “Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан зудын үнэлгээгээр 54 суманд төмөр зуд, 196 суманд цагаан зуд, 66 суманд цагаанархуу зудтай байна гэж мэдээлсэн. УОК-ын зүгээс айл өрхүүдэд тэжээл, улаан буудайг хүргэх, хаагдсан зам даваануудыг нээх, малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг шат дараатай хэрэгжүүлж байна.

Хаваржилт хүндэрсэн 15 аймгийн малчдыг түлээ түлшээр хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх , хоол хүнсээр хангах зэрэг ажлуудыг хэрэгжүүлсэн. Аймаг, орон нутгийн онцгой комисст дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 675 албан хаагч 197 тээврийн хэрэгсэлтэйгээр нөхцөл байдал хүндэрсэн 17 аймгийн 74 сумын малчдад тусламж үзүүлж байна” гэж мэдээллээ.

ШУУД: