Навальныйн оршуулгад оролцсон хүмүүсийг царай таних технологи ашиглан баривчилж эхэлжээ

Навальныйн оршуулгад оролцсон хүмүүсийг царай таних технологи ашиглан баривчилж эхэлжээ

Өнгөрсөн баасан гарагт ОХУ-ын сөрөг хүчний удирдагч агсан А.Навальныйг оршуулах ёслол Оросын нийслэл Москва хотын Борисовын оршуулгын газарт болсон. Түүнтэй салах хийхээр олон зуун мянган хүний урт дараалал тухайн өдөр үүсэж, үймээн самуун үүсэх бий гэсэн болгоомжлол оросын хууль сахиулагчдыг багагүй сандаргаж байсан юм.

Тэгвэл Навальныйн оршуулгын дараа дор хаяж таван хүн баривчлагдсаныг "OVD-Info" байгууллага мэдээллээ. Түүгээр ч зогсохгүй Кремль үргэлжлүүлэн баривчилгаа явуулахаар төлөвлөж байж болзошгүй байгаа талаар мэдээлэл цацагджээ. "OVD-Info" байгууллагын хэвлэлийн нарийн бичиг Дмитрий Анисимовын мэдээлснээр Оросын аюулгүй байдлын хүчнийхэн оршуулгад оролцсон хүмүүсийг олж илрүүлэхийн тулд царай таних технологи болон Москвагийн хяналтын системүүдийг ашиглаж байгаа. Тэд оршуулах ёслолын өмнөх өдрүүдэд эрх баригчид хэд хэдэн хяналтын камерыг сүм, оршуулах газрын ойролцоо байрлуулжээ. Навальныйг нас барснаас хойш жагсаал, цуглаан хийсэн 500 гаруй хүн баривчлагдаад байсан юм.

Эх сурвалж: Rights in Russia