БНСУ-ын Сувон автобусны буудлаас тэсрэх бодис илрүүлжээ

БНСУ-ын Сувон автобусны буудлаас тэсрэх бодис илрүүлжээ

БНСУ-ын Сувон автобусны эцсийн буудалд тэсрэх бодис илрүүлсэн бөгөөд автобусууд тойруу замаар явсан талаар улсын хэвлэлд мэдээлжээ.

Тодруулбал, Солонгосын Цагдаагийн газраас өнөөдөр буюу гуравдугаар сарын 6-ны өдрийн 14:02 цагт мэдээлснээр, энэ өдрийн 14:02 цагт Сувон хотын Гвонсон, Гвонсон-дун дахь Сувон автобусны буудалд тэсрэх бодис тээвэрлэж явсан байж болзошгүй гэсэн мэдээлэл ирсэн байна. Мэдээллийг хүлээн авсны дараа цагдаагийнхан тэсрэх бөмбөг устгах багийн хамт тухайн газарт очиж, автобуснуудыг өөр чиглэлд шилжүүлэн замын хөдөлгөөнийг зохицуулжээ. Улмаар агдаа нар шалгалт хийж, тэсрэх бөмбөг устгах багийнхан уг зүйлийг аюултай бодис биш болохыг баталсан байна.