Арван жилийн өмнө сураггүй алга болсон "Boeing 777" онгоцыг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ

Арван жилийн өмнө сураггүй алга болсон "Boeing 777" онгоцыг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ

Одоогоос 10 жилийн өмнө буюу 2014 оны гуравдугаар сарын 8-нд Малайзын Куала Лумпураас Бээжин рүү нисч явсан 239 зорчигчтой “Boeing 777” онгоц аялалаа эхлүүлээд цаг гаруйн дараа сураггүй алга болсон харамсалтай хэрэг гарч байв. Тухайн үед онгоцыг Энэтхэгийн далайд сүйрсэн гэж үзэж, тухайн бүс нутагт эрэл хайгуул хийн “Boeing 777”-ийн сэг байж болохуйц сэжүүрүүдийг Африкийн эрэг, Энэтхэгийн далайн арлуудаас олж байжээ.

Тэгвэл Тээврийн яамны сайд Энтони Локи “Boeing 777” онгоцыг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэх гэж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр "Энэхүү учир битүүлэг уг ослын шалтгааныг олохын тулд дахин нэг удаа боломжтой бүхнийг хийнэ. Ийм эмгэнэлт явдал дахин давтагдахгүйн төлөө дорвитой өөрчлөлтүүдийг хийсэн ч учир дутагдалтай хэвээр байна" гэжээ.

АНУ-д төвтэй "Ocean Infinity" компани өмнө нь онгоцыг эрэн хайх ажиллагааг хоёр удаа хийж байсан бөгөөд энэ удаад эрэн хайх ажиллагааны талаар цоо шинэ, итгэл төрөхүйц санал гаргасан гэдгийг Малайзын Тээврийн яам мэдэгдсэн байна.

Эх сурвалж: NBC news