Их Британиас 28 жилийн өмнө хулгайлагдсан улаан өнгийн “Ferrari Testarossa” маркийн автомашиныг Лондон хотын цагдаа нар олжээ. Хулгайлагдсан машины эзэн нь "Формула-1" уралдааны жолооч Герхард Бергер байсан бөгөөд 1995 онд Сан-Мариногийн Гран-При тэмцээний үеэр машинаа алдаж байжээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард Лондоны цагдаагийн газар Британийн брокерээр дамжуулан худалдсан автомашиныг шалгах явцдаа үйлдвэрлэгчээс нэмэлт тодруулга авсан нь хулгайн хэргийн мөрөөр мөшгих гол сэжим болжээ. Гэмт этгээдүүд машиныг хулгайлсны дараа шууд Япон руу гаргаад өнгөрсөн онд Их Британид эргүүлэн оруулж ирснийг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байна.
Хулгайлагдсан “Ferrari” 350 мянган фунт стерлингийн үнэтэй бөгөөд машиныг эзэнд нь хүлээлгэн өгсөн байна.