"325 дугаар цэцэрлэгийн төв хаалга онгорхой байсны улмаас хүүхэд гарж явсныг тогтоосон" гэж ЦЕГ-аас мэдэгдлээ

"325 дугаар цэцэрлэгийн төв хаалга онгорхой байсны улмаас хүүхэд гарж явсныг тогтоосон" гэж ЦЕГ-аас мэдэгдлээ

Өчигдөр 14:48 цагийн үед “Маршал таун” хотхоны хавьцаа нимгэн хувцастай, машин зам дагуу алхаж явсан 4 настай хүүг нэгэн иргэн олж, цэцэрлэгт нь оруулж өгсөн талаар бид мэдээлсэн. Тухайн хүүхэд Хан-Уул дүүргийн 17-р хороо “Кинг таун “хотхонд байрлах нийслэлийн 325-р цэцэрлэгт явдаг бөгөөд тус хүүхдийг багш нарт нь хүлээлгэж өгөх үед цэцэрлэгийн багш нар хүүхэд алга болсон талаар ямар нэгэн мэдээлэлгүй, тоосон шинжгүй байсан гэх шүүмжлэлийг нэгэн иргэн өөрийн цахим хуудсандаа бичээд байсан юм.

Тэгвэл дээрх асуудлыг Цагдаагийн ерөнхий газраас шалгаж байгаа аж. Энэ талаар “ЦЕГ-аас мэдээллийг нягтлан шалгахад Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 325 дугаар цэцэрлэгийн төв хаалга онгорхой байсны улмаас тус цэцэрлэгт хүмүүждэг 4 настай хүү Х нь гадуур хувцасгүй гарч, явсан нь тогтоогдсон. Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд зааснаар тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох шалгалтыг явуулж байна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө