Багануурын хорих ангиас оргосон оргодол Б.Ганчулууныг цасаар өөрийгөө хучин бүгж байхад нь олжээ

Багануурын хорих ангиас оргосон оргодол Б.Ганчулууныг цасаар өөрийгөө хучин бүгж байхад нь олжээ

Энэ сарын 04-ны өдөр /2024.03.04/ Багануур дүүрэг дэхь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хүмүүжиж байсан Х.Хонгорзул, Б.Ганчулуун нар нь оргосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэдний нэгийг удалгүй Багануур дүүргээс баривчилсан бол нөгөөхийг нь энэ сарын 05-ны шөнө 02.00 цагийн үед Хэрлэн голын гүүр орчмоос олсон байдаг. 

Тодруулбал, оргодол Б.Ганчулуун нь эрлийнхнээс нуугдан зам дагаж явсаар нэгэн хонхорт орж цасаар өөрийгөө хучин бүгж байхад нь хууль сахиулагчид баривчилсан байна. Өдгөө Х.Хонгорзул, Б.Ганчулуун нарыг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн хуулийн 21.11-т заасан“хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан” гэх заалтын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж. Тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол эдэлж буй ялынхаа хоног дээр зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял нэмж шийтгэхээр хуульд заасан байдаг.