АНУ-ын удирдлагууд “Tik Tok” аппликейшнийг  хязгаарлах хуулийн төсөл боловсруулжээ

АНУ-ын удирдлагууд “Tik Tok” аппликейшнийг хязгаарлах хуулийн төсөл боловсруулжээ

Дэлхий даяар тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгчтэй “TikTok”-г АНУ-д 113.3 сая насанд хүрсэн хүн идэвхтэй ашигладаг гэх судалгаа бий.  Тэгвэл АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын хууль тогтоогчид улсынхаа нутаг дэвсгэрт “TikTok” аппликейшний  хэрэглээг хориглох зорилготой хуулийн төсөл өргөн барьсан тухай олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Тодруулбал, АНУ-ын Бүгд найрамдах намын Майк Галлахер, Ардчилсан намын Ража Кришнамурти нар "үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй программуудаас хамгаалах" хуулийн төслийг боловсруулсан бөгөөд үүнд нь “Tik Tok” багтсан байна. Учир нь БНХАУ тус аппликейшнээрээ дамжуулан хэрэглэгчдэд нөлөөлөх, тэдний цахилгаан хэрэгслийг хянах ажиллагаа явуулдаг байж болзошгүй гэж холбооны мөрдөх товчоо үзсэн байна. Хуулийн төслийг ирэх долоо хоногийн пүрэв гаригт Конгрессын Эрчим хүч, худалдааны хорооны хуралдаанаар хэлэлцэх товтой байгаа аж.

Мөн “TikTok”-н инженерүүд БНХАУ-аас өөр улсын мэдээллийн багц руу орж, өгөгдлийг нөөцлөн нэгтгэж, дүн шинжилгээ хийдэг гэх мэдээлэл дэлхий даяар гараад удаж байгаа билээ.  

 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө