ВИДЕО: Зеленскийг улс төрийн уулзалт хийж байх үед ОХУ пуужингийн цохилт өгчээ

ВИДЕО: Зеленскийг улс төрийн уулзалт хийж байх үед ОХУ пуужингийн цохилт өгчээ

Өчигдөр буюу Лхагва гаригт орон нутгийн цагаар 11:40 цагт Украины ерөнхийлөгч Зеленский Грекийн ерөнхий сайд Кириакос Мицотакистай үүлзаж байх үед тэдний ойролцоо 500 метрийн зайд ОХУ пуужингийн цохилт өгчээ. Тус пуужингийн цохиотын улмаас таван хүн нас барж, олон хүн шархадсан тухай Украины Тэнгисийн цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Дмитро Плетенчук мэдэгдсэн байна.

Зеленский энэ халдлагын тухай “ Бид өнөөдөр ямар хүмүүстэй дайтаж байгааг энэ халдлагаас харж болно. Тэдний энэ бусдыг боддоггүй харгис үйлдлээс болж өнгөрсөн хугацаанд маш олон гэмгүй хүмүүс амиа алдсан. Юун түрүүнд бид өөрсдийгөө хамгаалах ёстой. Үүний тулд хамгийн хэрэгтэй байгаа зүйл бол агаарын довтолгооноос хамгаалах систем" гэж мэдэгдсэн бол Грекийн ерөнхий сайд "Бид машинд суув уу үгүй юу айхтар дэлбэрэлт болохыг сонссон. Жинхэнэ дайн энд болж байгааг бидэнд харуулсан тод  дохио боллоо. Энд өдөр бүр дайтаж байна. Дайн зөвхөн фронтод, цэргүүдэд нөлөөлж байгаа юм биш, дайн энгийн гэмгүй иргэдэд ч нөлөөлж байна" гэж мэдээлсэн байна.

Зеленский сүүлийн хоёр жил дэлхийн олон удирдагчийг дайны бүсэд хүлээн авч уулзаж, эрсдэлтэй айлчлалуудыг хийж байсан ч өчигдөр болсон пуужингийн цохилт ерөнхийлөгчид хамгийн ойртсон халдлага байжээ.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө