Жан Хёк мэргэжлийн боксчин болж, албан ёсны эрхээ авчээ

Жан Хёк мэргэжлийн боксчин болж, албан ёсны эрхээ авчээ

“Сэргэлэн охин Ян Сунь” киноны Хан Ки Тэгийн дүрээр Монголчуудын сайн мэдэх "А" зэрэглэлийн жүжигчин Жан Хёг боксын эрхээ авч, мэргэжлийн боксын тамирчин болжээ. 

Жан Хёк өнгөрсөн зун БНСУ-ын JTBC телевиз Шуудан болон дэд бүтэц хангалттай сайн хөгжөөгүй Монгол Улсад алдартнууд хэрхэн шууданч хийж буйг харуулсан "Couriers in Mongolia" гэх шоунд оролцож, монголд ирсэн. Тэрбээр өмнө нь "Bad papa" гэх кинонд аварга боксчны дүрд тоглож, домогт Брюс Лигийн тулааны урлагийн төрлөөр хичээллэж, кинонд дүр бүтээснийг ихэнх шүтэн бишрэгчид сайшаасан. Тэгвэл энэ удаа мэргэжлийн боксчин болж, албан ёсны тулалдах эрхээ авлаа.