МИАТ-ийн хоолыг 15 жил нийлүүлсэн "Нүхт тур" ХХК нь 2023 онд МИАТ-ээс зарласан "Зорчигчийн хоол, катерингийн үйлчилгээ үзүүлэх тендерт ялагдаж, улмаар шүүхэд хандаад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл "Нүхт тур" компанийн нэхэмжлэлтэй, МИАТ ТӨХК-т холбогдох тендерийн маргааны шүүх хурал өчигдөр /2024.03.07/ Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс "Нүхт тур" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Товчхондоо, МИАТ-ээс зарласан зорчигчдын хоол, катерингийн үйлчилгээ үзүүлэх тендер сонгон шалгаруулалт хууль ёсны болж, үнэлгээний хороо зөв шийдвэр гаргасан гэж шүүх үзлээ.
ВИДЕО: