"Парис 2024" олимпийн наадмын нээлтэнд зориулж 360 мянган тасалбар борлуулахаар болжээ

"Парис 2024" олимпийн наадмын нээлтэнд зориулж 360 мянган тасалбар борлуулахаар болжээ

Ирэх зун Франц улсын Парис хотноо хүн төрөлхтний спортын их наадам болох гэж байна. 33 дахь удаагийн зуны олимпод 10 мянга гаруй тамирчин оролцоно гэх урьдчилсан тооцоо гарсан. Одоогийн байдлаар тамирчид олимпод оролцох эрхийн төлөөх тэмцээнүүддээ оролцож байгаа юм.

Францын дотоод хэргийн сайд Жералд Дарманин "Парис 2024" олимпын нээлтийн ёслолд 360,000 тасалбар борлуулахаар төлөвлөснөө өчигдөр зарлажээ. Мөн олимпын нээлтийн ажиллагаанд ойролцоогоор хоёр сая хүн оролцоно гэж төлөвлөсөн ч Францын Засгийн газраас 600,000 болгож багасгажээ.  Олимпын зохион байгуулагчид Сена мөрөнд завины парад хийхээр төлөвлөж байгаа бөгөөд тус параданд 180 дарвуулт завь ашиглахаар бэлтгэж буй. Эдгээрийн 94-ийг нь тамирчид жолоодох юм.

Олимпийн аюулгүй байдлын төлөвлөгөө өмнөх долоо хоногт хулгайд алдагдсан тул анхны төлөвлөгөөгөө багасгахаар болсон аж.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө