ВИДЕО: Сан Францискогоос хөөрсөн "United Airlines" компанийн онгоцны нэг дугуй салж унан, доор байсан автомашинуудыг эвджээ

ВИДЕО: Сан Францискогоос хөөрсөн "United Airlines" компанийн онгоцны нэг дугуй салж унан, доор байсан автомашинуудыг эвджээ

Өчигдөр орон нутгийн цагаар 11:35-н үед Сан Францискогийн нисэх онгоцны буудлаас хөөрсөн "United Airlines" компанийн "Боинг 777-200" онгоцны нэг дугуй хөөрөх явцдаа салж унаж, доор байсан хэд хэдэн автомашинууд болон хашаануудад эвдрэл учруулсан ноцтой хэрэг гарчээ. Тус онгоцны нэг дугуй нь 256 фут жинтэй аж.

Тус онгоц Сан Францискогоос Япон улсын Осако руу зорчиж явсан ч дугуй нь салж унасны улмаас чиглэлээ өөрчлөн Лос Анжелест газарджээ. Онгоцны 235 зорчигч, 14 багийн гишүүд төхөөрөмж эвдэрсэн дохио авсныхаа дараа 13:20 цагийн үед Лос Анжелест амжилттай газардсан, зорчигчдод ямар нэг гэмтэл бэртэл учраагүй гэж албаныхан мэдэгджээ. Мөн зорчигчдыг Лос Анжеласаас Япон руу хүргэхийн тулд өөр онгоцонд шилжүүлсэн байна.

"United Airlines" компанийн "Боинг 777-200" онгоц нь буух арааны тулгуур тус бүр дээр зургаан дугуйтай ч ийнхүү нэг дугуй нь салж унажээ. Өмнө нь мөн тус компаний нэг агаарын хөлгийн хөдөлгүүр дэлбэрч байсан тохиолдол гарсан бөгөөд Үндэсний Тээврийн Аюулгүй Байдлын Зөвлөл "United Airlines" компанид шалгалт явуулж байгаа аж.