"В.Путины Орос зөвхөн Украинаар зогсохгүй. Хэрэв дэлхий нийт хэрэгтэй зэвсгээр хангаж чадвал Украин В.Путиныг зогсоож чадна" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ

"В.Путины Орос зөвхөн Украинаар зогсохгүй. Хэрэв дэлхий нийт хэрэгтэй зэвсгээр хангаж чадвал Украин В.Путиныг зогсоож чадна" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Конгресст жил бүр тавьдаг илтгэлээ өнөөдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдөр Капитолын танхимд тавьсан бөгөөд энэ үеэрээ Украин Оросын талаар болон Дональд трампыг дурджээ. 

Тэрбээр, "Линкольн болон Иргэний дайнаас хойш ардчилалд одоогийнх шиг ийм цохилт аюул ирж байгаагүй. Путины Орос зөвхөн Украинаар зогсохгүй. Хэрэв дэлхий нийт хэрэгтэй зэвсгээр хангаж чадваас Украин Путиныг зогсоож чадна. Путинд хандан хэлэх миний захиас маш энгийн. Бид ухрахгүй. Бид бууж өгөхгүй. Би бөхийхгүй. АНУ-ын Ерөнхийлөгч Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг далайгаар нийлүүлэх түр боомт байгуулсан" гэв.

Мөн "АНУ-ын Ерөнхийлөгч асан Трамп шиг цагаач иргэдээ чөтгөр хэмээн доромжлохгүй. Миний өмнөх ерөнхийлөгч Америкийн ард түмэнд төлөх ёстой хамгийн үндсэн үүрэг болох анхаарал халамж тавих үүргээ ковидын үеэр огт биелүүлээгүй. Энэ бол уучилж болохгүй зүйл" гэжээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Байден цаг гаруй үргэлжилсэн илтгэлдээ Трампын талаар ярихдаа 13 удаа "миний өмнөх" гэсэн нэр томъёог ашигласан гэнэ. Харин өдгөө 81 настай Байден АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгч бөгөөд түүний нас, оюуны чадамжтай холбоотой асуултууд олны анхаарлыг татсаар байна. 

Эх сурвалж: BBC