ВИДЕО: Гаагийн шүүхийн шүүгчээр Монгол Улсаас анх удаа томилогдсон Д.Эрдэнэбалсүрэн тангаргаа өргөв

ВИДЕО: Гаагийн шүүхийн шүүгчээр Монгол Улсаас анх удаа томилогдсон Д.Эрдэнэбалсүрэн тангаргаа өргөв

Монгол Улсаас анх удаа Олон улсын эрүүгийн шүүх (International Criminal Court)-д шүүгчээр Улсын Дээд Шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн томилогдсон.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, "Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн ОУЭШ-ийн 2024-2033 онд ажиллах шүүгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтаар 81 улсын санал авч сонгогдлоо. Тэрээр энэхүү чухал олон улсын шүүхэд сонгогдон ажиллах анхны Монгол Улсын шүүгч болж байна" хэмээн өнгөрөгч арванхоёрдугаар сар /2023.12.05/-нд мэдэгдсэн юм.

Тэгвэл Гааг дахь Олон Улсын Эрүүгийн Хэргийн Шүүх (The International Criminal Court - ICC) -д Монгол Улсаас сонгогдсон Д.Эрдэнэбалсүрэн өчигдөр /2024.03.08/ тангаргаа өргөсөн байна. Сонирхуулахад, Д.Эрдэнэбалсүрэн нь Гаагийн шүүхийн шүүгчээр 2024 оны 3-р сарын 8-нд тангараг өргөснөөр 9 жилийн бүрэн эрхийн хугацаа эхэлж байна.