"В.Путин Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг устгахаар 10 гаруй удаа оролдсон" гэж мэдэгджээ

"В.Путин Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг устгахаар 10 гаруй удаа оролдсон" гэж мэдэгджээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский Одесса хотод Грекийн Ерөнхий сайдтай хамт хэвлэлийн хурал хийх үеэр тэдний ойролцоо Оросууд дэлбэрэлт үйлдсэн. Мөн Грекийн "Prototema" хэвлэлд В.Зеленскийн цуваа Грекийн төлөөлөгчидтэй уулзахын өмнөхөн Одессад халдлагад өртсөн гэж мэдээлсэн үүнийг Украины эрх баригчид батлаагүй юм.

Тэгвэл Украины Ерөнхийлөгч В.Зеленский Италийн “Rai-1” сувагт саяхан өгсөн ярилцлагынхаа үеэр, "ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин түүнийг 10 гаруй удаа хөнөөхийг оролдсон" гэж мэдэгджээ.

Тодруулбал, “Rai-1” сувгийн сэтгүүлч, "Таныг хэдэн удаа В.Путин таныг устгахыг оролдсон бэ?" гэж асуудахад, В.Зеленский "Би сайн мэдэхгүй. Тагнуул, тусгайгийнхан 10 гаруй удаа гэсэн. Манай цэргийнхэн, ард түмэн минут, секунд бүр амь нас нь эрсдэлтэй ажиллаж, амьдарч, байлдаж байна. Өнөөдөр Одессад болж байгаа шиг. Би энэ орны ерөнхийлөгч тийм болохоор би ч бас эрсдэлтэйг ойлгож яг энэ нөхцөл байдалд амьдарч байгаа" гэжээ.  Мөн тэрбээр, "В.Путиний зорилго бол Украиныг бүрмөсөн устгах явдал" хэмээн онцолжээ.