ВИДЕО: Кембрижийн их сургуульд байрлах Британийн Гадаад хэргийн сайд асан А.Балфурын хөргийг үл таних этгээд сүйтгэжээ

ВИДЕО: Кембрижийн их сургуульд байрлах Британийн Гадаад хэргийн сайд асан А.Балфурын хөргийг үл таних этгээд сүйтгэжээ

Кембрижийн их сургуулийн Тринити коллежид нэгэн этгээд Британийн Гадаад хэргийн сайд асан Артур Балфурын 1914 оны хөрөг зургийг өнөөдөр /2024.03.09/ будгаар шүршиж, хайчилж орхижээ.

Энэ талаар Кембрижийн их сургуулийн цагдаагийн төлөөлөгч хэлэхдээ, "мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус этгээдийг хараахан саатуулаагүй байна" гэсэн талаар Sky News мэдээлсэн байна. Зарим эх сурвалжууд тус этгээдийг "Палестины үйл ажиллагааг дэмжигч" хэмээн үзэж байгаа аж. Учир нь Британийн Гадаад хэргийн сайд асан Артур Балфур нь 1917 онд "Их Британийн хаан Палестинд еврей ард түмний үндэсний улс байгуулахыг зөвшөөрч, энэ зорилгод хүрэхийн тулд бүх хүчин чармайлтаа гаргана" гэсэн тунхагт гарын үсэг зурж байжээ. 

Эх сурвалж: BBC