ЦЕГ: “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг асаалттай орхисон байхад нь хулгайлсан

ЦЕГ: “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг асаалттай орхисон байхад нь хулгайлсан

Цагдаагийн ерөнхий газраас автомашинаа асаалттай түр орхиж хулгайд алдаж байгааг анхааруулж байна. Сүүлийн тохиолдлыг дурдвал, цагдаагийн байгууллагад Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт гуравдугаар сарын 6-нд “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл асаалттай байхад нь хулгайд алдагдсан тухай дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дээрх хэргийг тус аймгийн харьяат О гэгч үйлдсэн болохыг олж тогтоон, автомашинийг хохирогчид хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Иймд иргэн, жолооч та бүхэн автомашинаа асаалттай орхихгүй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.