Английн гүнж Кейтийн мэс заслын дараах анхны зураг нийтлэгджээ

Английн гүнж Кейтийн мэс заслын дараах анхны зураг нийтлэгджээ

Уэльсийн гүнж Кейтийн мэс заслын дараах анхны зураг нийтлэгджээ. Тодруулбал, Английн хунтайж Уильямын саяхан авсан гэх гэрэл зурагт Кейт гурван хүүхэд буюу 10 настай Жорж, 8 настай Шарлотт, 5 настай Луис нарынхаа хамт суугааг харуулжээ. Учир нь Уэльсийн гүнж Кейт Лондон хотын төв дэх "Режент"-ийн цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох эмнэлэгт бараг хоёр долоо хоногийн турш хэвтэн эмчлүүлсэн аж. Тэрээр нэгдүгээр сард хэвлийн хагалгаанд орсон юм. Харин Кенсингтоны ордны онцлон мэдээлэлд, "мэс засал яаралтай биш байсан бөгөөд амжилттай болсон" гэж мэдээлжээ.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр гахай өдөр

5 цагийн өмнө