ВИДЕО: "Баригдаж буй барилгын гадна талыг хучсан бүтээлэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан" гэж ОБЕГ-аас мэдээлжээ

ВИДЕО: "Баригдаж буй барилгын гадна талыг хучсан бүтээлэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан" гэж ОБЕГ-аас мэдээлжээ

Сүхбаатар дүүрэгт байрлах "Натур" төвийн орчимд баригдаж буй барилга шатаж байна гэх мэдээлэл өчигдөр /2024.03.10/ олон нийтийн сүлжээнд гарсан. Тэгвэл энэхүү галын талаар Онцгой байдлын ерөнхий газраас, "Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. 1 дүгээр хорооны “Ой”-н 3 дугаар гудамжинд баригдаж байгаа барилгад гал гарч байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.03.10/-ны өдрийн 13:18 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 13:23 цагт очиход баригдаж байгаа барилгын гадна талыг хучсан бүтээлэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан" гэж мэдээлжээ.