Жо Байденыг Конгресст үг хэлсний дараа сонгуулийн штабт нь  24 цагийн дотор 10 сая доллар цугларчээ

Жо Байденыг Конгресст үг хэлсний дараа сонгуулийн штабт нь 24 цагийн дотор 10 сая доллар цугларчээ

Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден улс орныхоо байдлын талаар Конгресст үг хэлсний дараа түүний сонгуулийн штабт 24 цагийн дотор 10 сая доллар цугларжээ. Түүний хэлсэн үгийг телевизийн 12 сувгаар 32.2 сая орчим хүн үзсэн нь өнгөрсөн оныхоос 18 хувиар илүү байжээ. Энэ тоонд стримингийн үйлчилгээ, нийгмийн сүлжээ болон бусад платформуудын хэрэглэгчдийг оруулаагүй байна.

Тэрээр хэлсэн үгэндээ Дональд Трампыг ардчилалд аюул учруулж байна гэж буруутгасан ба түүнийг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Капитол руу дайрсан тухай үнэнийг нуун дарагдуулж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг дэмжсэн гэж хэлсэн юм. Түүний улс орныхоо нөхцөл байдлын талаар хэлсэн үг 68 минут үргэлжилсэн байна.

Ж.Байдены сонгуулийн төв штаб гол муж улсуудад 30 сая долларын сурталчилгааны кампанит ажил эхлүүлснээ бямба гарагт зарласан юм.