Хөгжлийн банкны шүүх хурал: Х.Ганхуяг нарын өмгөөлөгч нар давж заалдах гомдлоо танилцуулж байна

Хөгжлийн банкны шүүх хурал: Х.Ганхуяг нарын өмгөөлөгч нар давж заалдах гомдлоо танилцуулж байна

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хулийн этгээдэд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын танхимд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Шүүх хурал яг одоо шүүгдэгч нарын өмгөөлөгч нар давж заалдах гомдлоо танилцуулж байна. 

Ташрамд өгүүлэхэд, уг хэргийн анхан шүүх хурал 2023 оны зургаадугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ дунд УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон юм.  Харин прокуророос дээрх нэр бүхий гурван гишүүнээс гадна 40 гаруй хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байдаг. Эдгээр 80 оролцогчийн нэг нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг. Тэрбээр  Хөгжлийн банкны хэргээр анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхээ 4 жилээр хасуулж, 6 жил хорих ял сонссон юм. 




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө