Зэрлэг гахай тээвэрлэж явсан иргэнийг яллагдагчаар татан, хэргийг прокурорт шилжүүлжээ

Зэрлэг гахай тээвэрлэж явсан иргэнийг яллагдагчаар татан, хэргийг прокурорт шилжүүлжээ

“Ховор амьтны жагсаалт”-д орсон зэрлэг гахай тээвэрлэж, явсан иргэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ. 

Тодруулбал, Экологийн цагдаагийн албанаас иргэн Б.Б нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймаг Мянгад сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын тогтоолын 1-р хавсралтын “Ховор амьтны жагсаалт”-д орсон 1 тооны зэрлэг гахай тээвэрлэж, 11.380.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан байна.

Мөн иргэн Б.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймаг Борнуур сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар мод бэлтгэж 1.950.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад шилжүүлжээ.