"Мөнгө өгье, нэр бүхий намд сонгууль өгөөрэй гээд иргэний үнэмлэх авсан" гэх дуудлага ирүүлсэн иргэнийг 50 мянгаар торгожээ

"Мөнгө өгье, нэр бүхий намд сонгууль өгөөрэй гээд иргэний үнэмлэх авсан" гэх дуудлага ирүүлсэн иргэнийг 50 мянгаар торгожээ

"Мөнгө өгье, нэр бүхий намд сонгууль өгөөрэй гээд иргэний үнэмлэх авсан" гэх хуурамч дуудлага өгсөн иргэнийг 50 мянгаар торгожээ. 

Тодруулбал, Цагдаагийн байгууллагад "2024 оны гуравдугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2 залуу ирээд 200.000 төгрөг өгье, нэр бүхий намд сонгуулийн эрх өгөөрэй гээд иргэний үнэмлэх авсан. Тухайн залуу “....” улсын дугаартай, хар өнгийн “Соната 3” маркийн машинтай байсан” гэх дуудлага, мэдээлэл ирүүлжээ.

Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст 2024 оны гуравдугаар сарын 07-ны өдөр гомдол, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Ч нь цагдаагийн байгууллагад “Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх” үйлдэл тогтоогдсон тул 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.