Б.Батбаатар: Улс төрийн 35 намын эвсэх боломжийн эсрэг сонгуулийн хуулийг баталсан байна /ВИДЕО/

Б.Батбаатар: Улс төрийн 35 намын эвсэх боломжийн эсрэг сонгуулийн хуулийг баталсан байна /ВИДЕО/

ИЗНН-ын дарга Б.Батбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ВИДЕО:

Тэрбээр "2024 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр МАН, АН-аас бусад улс төрийн 35 нам нэгдэхийг гуйж, намуудад иргэнийхээ гуйлтыг өөрийн биеэр хүргэсэн. Дарга удирдлагуудтай нь уулзсан. Улс төрийн намуудыг хоёрдугаар сарын 21-ний өдөр дугуй ширээний уулзалтад урьж, хэрхэн эвлэлдэн нэгдэж, эвсэж, хамтарч, өөрчлөгч хүч болж чадах вэ гэдгээ ярилцлаа. Дараагаар нь хэвлэлийн хурал хийж, хүч тэнцвэргүй шударга бус сонгууль явах гэж байгааг иргэдэд сануулж хэлсэн удаатай. Гэвч улс төрийн 35 намын эвсэх нэгдэх боломжийн эсрэг сонгуулийн хуулийг баталсан байна. Үүнийг маш олон заалт, нөхцөлөөр эвсэл нэгдлийн эсрэг заалтуудыг суулгаж, хуулийг хэрэгжүүлжээ. УИХ-ын сургуулийн тухай хуулийн дараах заалтууд маш хавчигдмал нөхцөлд оруулж байна.

Тухайлбал,

  • 74.2 Шаардлагыг хангасан нам эвсэлд энэ хуульд заасны дагуу суудал хуваарилна гэсэн байна. Тухайн намд өгсөн нийт саналын дөрөв буюу түүнээс дээш хувийн санал авсан байх. Хоёр нам бүхий эвсэл байвал таван хувийн санал.
  • 74.2.4 Гурав буюу түүнээс дээш нам, эвслийн тухай нам эвсэлд өгсөн нийт саналын долоо буюу түүнээс дээш хувийн санал авсан байх

2020 оны УИХ-ын сонгуульд 1 сая 475 мянган сонгогч санал өгсөн. Энэ удаад 1.6 сая сонгогч саналаа өгнө гэж бодоход тоглоомын дүрмийг буюу сонгуулийн тухай хуулийг баталсан намууд өөрсдөдөө зориулсан болж байгаа юм. Тэд дангаараа сонгуульд ороход дөрвөн хувийн босго давна гэж үзсэн байна. 1.6 сая сонгогчийн дөрвөн хувь нь 64 мянган саналаар тэд УИХ-д суудалтай болж байгаа юм. Хоёр нам эвсэл таван хувь болж, 80 мянгаас дээш саналаар суудалтай болно. Гурван нам эвсвэл 112 мянган саналаар УИХ-д суудалтай болж байгаа. Хууль тогтоогчид бага саналаар суудал эзэмших боломжтой. Дээрээс нь сонгуулийн сурталчилгааны цаг хугацааг тэлээгүй, зардлын хэмжээг өсгөсөн сонгуулийн хуулийн заалтуудыг хийжээ. Шинэ парламент бүрдсэний дараа эвсэл нь задарвал их хурлын гишүүний суудлыг нь өөрсдөдөө хувааж авахаар хуульд тусгажээ. Ийм зангуутай замыг хууль тогтоогчид хийсэн. ИЗНН-ын журмын нөхөд минь эвсэж, нэгдэхийн төлөө хичээж, тууштай ажиллаж байгаа.

Гуравдугаар сарын 22-24-ний өдөр улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө аудитын газарт хүргэж өгөх зохицуулалттай. Хугацаанаас өмнө бүх ажлаа зохицуулах шаардлага улс төрийн намуудад тулгарч байна. Ирэх долоо хоногт мөрийн хөтөлбөртөө Монгол Улсын төлөө хийж чадах бүхнээ тусгаж, бэлэн болгоно. Ямар нэг байдлаар хөшигний ардах, болшгүй тохироогоор эвсэл зохиох гэж оролдохгүй. Эвсэх, нэгдэх санаачилгыг дэмжээсэй гэж хүсэж байна. Бидний зорилго бол улс орноо өнөөдрөөр нь байлгахгүй байх юм. Өнгөрсөн 100, 30 жилийн дурсамжаар таныг тархиддаг байдлыг халъя. Цонхны цаадах модон чихэр долоолгохыг болиулъя. Өнөөдрийг бүтээж, өөрчлөгч хүч болъё" гэлээ. 

Мөн тэрбээр "Миний анхны гаргаж тавьсан санаачилга бол 2-4 нам хэмжээнд эвсмээргүй байна. 35 нам эвсэж чадвал Монголд хувьсгал болно. Үүнд нэгдээсэй гэж хэлээд байгаа юм. Хоёр оронтой тоонд намууд ярьж байгаа. Цаг хугацаа, бусад хүчин зүйлээс хамаарч хүнд нөхцөлийг туулж байна. Бидний өмнө МАН, АН зангуу тавьсан. Тиймээс үүнийг давна гэдгээ хэлмээр байна. Гуравдугаар сарын 18-нд ИЗНН хэрхэн яаж эвсэл болсон чадсан, эвсэл болж чадаагүй бол хэрхэн яаж сонгууль оролцох тухай шийдвэрээ гаргаж мэдэгдэх болно" гэдгийг онцоллоо. 




Өнөөдөр туулай өдөр

26 минутын өмнө