Хөвсгөл аймгийн Засаг дарга асан Ш.Идэрбаясгаланд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Хөвсгөл аймгийн Засаг дарга асан Ш.Идэрбаясгаланд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Хөвсгөл аймгийн Засаг дарга асан Ш.Идэрбаясгаланд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн талаар прокурорын байгууллагаас мэдээллээ. 

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Идэрбаясгалан нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ 22.4 дүгээр зүйлийн 1, 6 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дүгээр зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.8 дүгээр зүйлийн 1.1 /Төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.