Аваргуудын лингийн шигшээ тоглолтын үеэр хөлбөмбөгийн талбай дээр нүцгэн гүйсэн Америкийн загвар өмсөгч Кинси Волански өөрийнхөө үйлдлийг тайлбарлажээ. Тэрбээр 2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр талбай дээгүүр тэмцээнд саад болон гүйсэн Оросын блогчины найз бүсгүй юм байна.
“Аваргуудын лигийн шигшээ дээр хагас нүцгэн гүйлээ. Амьдрахын тулд л бидэнд амьдрал заяасан байдаг. Үргэлж дурсагдах галзуу алхмуудыг хий” хэмээн загвар өмсөгч тэмцээний дараа инстаграммдаа бичсэн байна.
Тэрбээр талбай дээгүүр хагас нүцгэн гүйхдээ өмссөн усны хувцасан дээрх бичиг нь түүний найз залуу, Оросын блогч Виталий Здоровецкийн хуудасны нэр гэнэ.
Энд сонирхуулахад, Воланскийн найз залуу Здоровецкий 2014 оны ДАШТ-ий үеэр Герман, Аргентины тоглолт болж байх үед Маракана цэнгэлдэх хүрээлэнгийн талбай дээр гүйн гарч, хамгаалагч Бундестим Бенедикт Хеведесийг тэвэрч үнсэхийг оролдож байснаараа алдаршсан юм.
Түүнийг ийнхүү “танхайрсны” дараа цагдаагийнхан баривчилж, улмаар түүнийг ФИФА болон УЕФА хар жагсаалтад оруулснаар эдгээр байгууллаггуудын зохион байгуулж буй тэмцээнийг цэнгэлдэх хүрээлэнгээс үзэх боломжгүй болжээ.
Харин түүний найз бүсгүй таван жилийн дараа ийнхүү олны анхаарлыг татан талбай дээр хагас нүцгэн гүйж, энэ зоригтой алхмынхаа ачаар хэдхэн цагийн доторг Инстаграмдаа 1,7 сая дагагчтай болсон байна.
Гэвч түүнд зоригтой алхмын дараа гэнэт ирсэн алдар, олон тооны дагагчийн хэргээ тэр гаргаж чадсангүй. Учир нь өнөөдөр буюу зургаадугаар сарын 3-ны өдөр Воланскийн Инстаграм хуудас хаагджээ. Харин инстаграмын захиргаа болон загвар өмсөгч Воланскигийн аль нь ч энэ талаар тодорхой тайлбар хийгээгүй байна.