Хятадын коронавирусийн халдварын анхны тохиолдол Өмнөд Солонгост илэрчээ

Хятадын коронавирусийн халдварын анхны тохиолдол Өмнөд Солонгост илэрчээ

Өмнөд Солонгосын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төв өнөөдөр Хятадаас гаралтай коронавирусийн халдварын анхны тохиолдол тус улсад илэрсэн тухай зарлажээ.

Өвчтөн нь Хятадын Ухань хотоос Ням гарагт Инчеонд ирсэн 35 настай хятад эмэгтэй юм байна. Өндөр халуунтай байсан эмэгтэйг тусгаарлах арга хэмжээ авсан тухай мэдээлжээ.

Эмэгтэйтэй хамт ирсэн онгоцны зорчигчид, нисэх багийн гишүүдийг шалгах арга хэмжээ авч эхэлсэн байна. 

Ухань хотод анх илэрсэн коронавирусийн халдвар өнгөрсөн долоо хоногт Япон, Тайландад анх удаа илэрсэн юм. Анхны тохиолдол илэрсэнтэй холбоотой Өмнөд Солонгосын эрх баригчид коронавирусийн хяналтыг чангатгах, өргөжүүлэх арга хэмжээ авчээ.