СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатаж, 65 настай эрэгтэй угаартсан байсныг аварчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Байшин шатаж, 65 настай эрэгтэй угаартсан байсныг аварчээ

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 16 дугаар хороо, Бурхантын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.11-ний өдрийн 19:31 цагт ОБЕГ хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 8 км замыг туулан 19:49 цагт очиход иргэн Э-ийн 6х9 метрийн хэмжээтэй 1 давхар байшингийн 6х5 метрийн хэмжээтэй том өрөөний дотор хэсэг, эд зүйлс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна. Мөн тус гал түймэрт иргэн Э /65 настай, эрэгтэй/ угаартсан байсныг Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв 103-т хүлээлгэж өгсөн байна.