“Сонгуулийн санал худалдаж авч байна” гэж худал дуудлага өгсөн иргэнийг 50 мянган төгрөгөөр торгожээ

“Сонгуулийн санал худалдаж авч байна” гэж худал дуудлага өгсөн иргэнийг 50 мянган төгрөгөөр торгожээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 6-нд "Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоёр залуу ирээд 200,000 төгрөг өгье, нэр бүхий намд сонгуулийн эрх өгөөрэй гээд иргэний үнэмлэх авсан. Тухайн залуус хар өнгийн “Соната 3” загварын машинтай байсан” гэх дуудлага, мэдээлэл иржээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Ч нь цагдаагийн байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн нь тогтоогдсон байна.

Түүнийг Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50 нэгж буюу 50,000 төгрөгөөр торгожээ.Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч долоо хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол найм, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 28, сураггүй алга болсон хүн 24, шүүхээс даалгасан хүн 24, зөрчил үйлдсэн нэг хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.